Өвөрхангай аймгийн Богд сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Богд сумын ИТХ

Сумын ИТХ-ын ээлжит IX дүгээр хуралдаан боллоо.

2022-12-21

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 19-ны 10 цагт "2 дугаар сургуулийн урлаг заланд" 88.9 %-ийн ирцтэйгээр 10 цаг хуралдлаа. 

Албан байгууллагуудын эрхлэгч, дарга нар ЗДТГ-ын албан хаагч нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, үр дүнгийн тухай хэлэлцэн 92.5 %-иар биелэсэн гэж үнэллээ.
  2. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн ажлын биелэлт, үр дүнгийн тухай хэлэлцэн 85.3%-иар биелэсэн гэж үнэлж, 2023 оныг "Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарлалаа.
  3. Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2023 оны төлөвлөгөө батлах тухай хэлэлцлээ.
  4. Сумын 2022 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийг баталлаа.
  5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Зөвлөл, Төлөөлөгчид ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн "хангалттай" гэж үнэллээ
  6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1299
509 / 39%
412 / 32%
184 / 14%
194 / 15%